Видео мэдээ

ААН, иргэдийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасах шаардлагатай байна

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин муу Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн сангийн асуудлыг хөндөв. Цар тахлын хүнд нөхцөл байдалд энэхүү санд бүртгэл үүсгэх нь иргэд, аж ахуй нэгжид улам бүр дарамт болж байгаа асуудлыг тэрбээр танхимынхаа цахим хуудсаар илэрхийллээ.

Тэрбээр "Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгж банкнаас дахин зээл авч чадахгүй нөхцөл байдалд байна.

Тус санд 300 мянган иргэн, 8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна.

Цар тахлын хүнд цаг үед муу зээлдэгчийн бүртгэлээс хасч дахин шинэ гараанаас эхэлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна" гэжээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button