МенежментУдирдагчдын түүх
Тренд

Hyundai компанийг үүсгэн байгуулагчийн түүх

Чон Чу-ён хэзээ ч юм Солонгос тосгоны ядуу тариачны нэгэн хүү байжээ. Ядуу зүдүү амьдралыг ялан дийлэхийн тулд Сөүл орох ганц тасалбарын ч мөнгөгүй байсан боловч зориг гарган нийслэлийг зорьжээ. Таарсан ажлыг гололгүй хийж, бизнесээ амжилттай босгож алдаж ч үзсэн, нэг биш удаа шатаж бүгдийг эхнээс нь эхлүүлж байжээ. Нэг үгээр хэлбэл тэр Hyundai Group гэх томоохон компанийг тэгээс нь эхлүүлсэн бөгөөд шантралгүй тууштай зүтгэсний ачаар дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүний нэг болж чадсан юм. Бид Чон Чу-ёнд хүндэтгэлтэй ханддаг, тэрээр өөрийнхөө үлгэр дуурайллаар ямар ч нөхцөлд хүссэндээ хүрч болно гэдгийг харуулжээ. Хамгийн гол нь стандарт бусаар сэтгэх хэрэгтэй.

Чон Чу-ён 1915 онд Солонгосын Асан тосгонд 7 хүүхэдтэй айлын ууган хүү болон төржээ. Ирээдүйн бизнес эрхлэгч багадаа багш болохыг мөрөөддөг байсан гэдэг, даанч эцэг эх нь хүүгийнхээ боловсролд мөнгө зарах чадалгүй нэгэн байв. Тэд хүүгийнхээ төлөө хийж чадах бүхнээ зориулсан. Чон тэр үеийн тосгоныхны ойлголтоор боловсролтойд тооцогдоно: тэр бага анги дүүргэжээ. Өнөр өтгөн гэр бүлийг тэжээх амаргүй тул эцэг, эхдээ мөнгө олж тус нэмэр болохоор хүү сургуулиа орхиход хүрчээ. Чон эцгийн хамт өдөрт 15–16 цаг хөдөлмөрлөж байсан байна.

Магадгүй хэн нэгэн ийм ядуу зүдүү хувь тавилантайгаа эвлэрэх байсан биз, харин Чон Чу-ён тэгэх нэгэн биш. Хархүү 16 нас хүрэв үү, үгүй юу гэрээсээ зугтжээ. Найзтайгаа цуг Ковон муж хүрч тэнд барилгын ажилд орж чадсан юм. Цалин бага, гэхдээ Чон амьдрах мөнгөө өөрөө биеэ дааж олж болох юм байна гэсэн мэдрэмжийг мэдэрч эхэлжээ. Хэдэн сарын дараа эцэг нь түүнийг олсон тул залуу гэртээ буцахаас өөр аргагүй болсон байна. Богино аялал Чон Чу-ёны сэтгэлд гүн ул мөр үлдээжээ: бүгдийг өөрчлөх хүч чадал өөрт нь байгаа гэдэгт тэр итгэсэн байв. Тийм учраас хархүү 17 нас хүрэнгүүтээ нөхдийн хамт энэ удаад Сөүлийг зорьжээ. Гэрээсээ зугтаах хоёр дахь оролдлого бүтэлгүйтэв: өсвөр насны хөвгүүдийг ажилд оруулж өгөхөөр амласан үл таних хүн бүх мөнгийг нь аваад ор сураггүй арилж өгсөн бол дараа нь хөвгүүдийг хамаатан садангууд нь олж тус бүрийн гэр рүүгээ аваад явцгаажээ.

Энэ үйл явдлын дараа ч Чон бууж өгөөгүй юм. 18 насандаа тосгоноос зугтаана гэж бат шийджээ. Халаасандаа ганц ч зоосгүй Чон Чу-ён аргагүйн эрхэнд уучлашгүй алхам хийхээр шийдэв: тэр эцгээсээ үхэр хyлгайлжээ. Мал зарж олсон мөнгөөрөө Сөүл орсон байна. Боловсрол эзэмших мөрөөдөлтэй Чон нягтлан бодогчийн сургуульд элсэн оржээ. Бүх зүйл төлөвлөсөн ёсоор сайхан явж байтал зөрүүд хүүгийн аав түүнийг хайж олоод гэрт нь дахиад л буцаагаад аваад иржээ. Азаар гэрээс оpгох дөрөв дэх оролдлого амжилттай болж таарсан юм. Тэр жилдээ Сөүлд ирж олдсон ажлыг гололгүй хийж эхэлжээ: ачаа зөөгч, барилгачин гээд хийж үзээгүй ажил түүнд байсангүй. Хүнд ажилд нухлагдаж яг л сөхөрч унадаг дээрээ байсан ч Чон бууж өгөөгүй. Тэр өмнөхөөсөө хамаагүй амар нөхцөлтэй ажил олохын тулд ажлын байраа байнга сольдог байв.

Чон Чу-ён эхнэрийн хамт Хэдэн жилийн дараа амжилт түүний талд иржээ. Тэр будаа зардаг жижгэвтэр дэлгүүрт хүргэгчийн ажилд орсон байна. Чу-ёны ажилд хичээнгүй, ажил хэрэгч зан төлөв нь дэлгүүрийн эзний бахдалыг төрүүлнэ, ингээд хагас жилийн дараа дэлгүүрийн нягтлан болж албан тушаал дэвшжээ. 1937 онд дэлгүүрийн эзэн хүндээр өвдсөн тул ажлын учрыг сайн олдог ажилтандаа дэлгүүрээ хариуцуулахаас өөр аргагүй болсон юм. Чон Чу-ён ийн 22 насандаа анхныхаа бизнесийнхээ эзэн нь болох нь тэр. Дэлгүүрийн хүрээ ч тэлж орлого нэмэгдсээр байв. Үнэндээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. 1939 онд Солонгост будааны хатуу хэмжээ хязгаар тогтоосон систем хэрэгжиж эхэлжээ. Худалдаа эрхлэх боломжгүй болсон тул Чон бизнесээ хаахад хүрсэн юм.

Бизнес бүтэлгүйтсэн тул нутагтаа буцаж очихоос өөр аргагүйд хүрэв. Ингээд багын амьдралдаа буюу фермер дээр ажиллаж байсан тэр л үедээ эргэн иржээ. Гэхдээ тэр зүгээр суусангүй, фермер дээр хөдөлмөрлөхийн зэрэгцээ шинэ бизнесийн санаа боловсруулсаар байв. 1940 онд Чон Чу-ён дахин Сөүлийг зорьжээ. Эерэг, сөрөг бүх нөхцлийг жинлэж үзээд машин засварын газар нээхээр шийдсэн байна. Нээгдсэнээс хойш нэг сарын дараа засварын газарт нь түймэр гарч шатжээ. Өөр хүн байсан бол бизнес хийх санаагаа орхих байсан биз, харин Чон өр тавьж цааш үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Чон ер бууж өгөхийг хүссэнгүй. Тэр хүчээ нэмж илүү ачаалалтай, илүү санаачилгатай ажиллахаар сэтгэл шулууджээ. Чон Чу-ёны засварын газар адил төрлийн бусад газруудаас эрс ялгарах онцлогтой. Нэгдүгээрт, зөвхөн өдрийн цагаар ажиллахгүй мөн шөнийн цагаар ч ажиллана. Механикууд нь машинуудыг өрсөлдөгчдөөс 5 дахин хурдан засна. Хоёрдугаарт, автомашинтай хүн бол баян гэж Чон үздэг байж, тиймээс дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Тийм ч учраас нэмэлт үйлчилгээ үзүүлнэ: байнгын үйлчлүүлэгчдээ солонгос амттан, хоолоор дайлдаг байжээ.

Сонирхолтой нь машин засах бизнес санаа нь амжилттай хэрэгжиж чаджээ. 3 жилийн дотор гэхэд 20 ажилтантай байсан засварын газар 70 болтлоо өргөжсөн юм. Үүний зэрэгцээ бизнес ч их орлого авчрах нь мэдээж. Чон Чу-ён өөрөө машины талаар бараг ямар ч ойлголтгүй, тэр ч бүү хэл машин ч барьж чаддаггүй байсан гэдэг. Боловсролын үнэ цэнийг сайн мэдэх тэр албан бусаар үргэлжлүүлэн суралцсаар байв: оройн цагаар өөрт хэрэгтэй ном зохиол их уншдаг байжээ. Чон зөвхөн боловсролтой л хүнийг л ажилд авдаг байсан нь өөрийнхөө дутагдалтай талыг нөхөх зорилготой байсан бололтой. Чон төр засгийн шахалтыг дахин мэдэртлээ ажил төрлөө амжилттай явуулж байлаа. Чон Чу-ён дахин бизнесээ хаахад хүрчээ. Дахиад л төрөлх тосгондоо эргэж ирсэн юм. Азаар энэ удаад гар хоосон биш: бизнес эрхлэгч энэ хугацаанд 50 мянган вон хуримтлуулж чаджээ, энэ нь тэр үеийн ханшаар маш их мөнгөнд тооцогдоно.

Дэлхийн хоёрдугаар дaйны дараа Солонгос улс уналтын байдалд байв. Чон Чу-ён ч хямрал болгонд боломж байдаг гэдгийг сайн ойлгосон хүн. Ингээд 1946 од Сөүлд эргэн ирж гадаадын бaйлдааны техник, тээврийн хэрэгсэл засах үйлчилгээ үзүүлэх Hyundai Motor Industrial компанийг үүсгэн байгуулжээ. Харин 1947 онд барилга, дaйн бaйлдааны улмаас сүйдэж уcтсан барилгыг зэргээн засах ажил хийдэг Hyundai Civil Industries-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Эдгээр компаниудаар дамжуулан Hyundai улсын төдийгүй гадаадын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болжээ.

Hyundai нэг удаа гүүр сэргээн засах ажил авчээ. Төсөл 2 жилийн дотор, 55 сая воны төсвөөр гүйцэтгэгдэх ёстой байв. Ажил хийж дуусахад компани 65 сая воны алдагдал хүлээгээд байсан гэдэг. Уг төсөл Hyundai-г эгээтэй л дампууруулсангүй. Чон Чу-ён ч үүнд санаагаар унаагүй юм: "Энэ бол ялагдал биш, энэ бол шинэ сорил" гэжээ. Чоны хувьд сургамж болж, тэр бизнесийг өөрөөр харж эхэлсэн төдийгүй төрийн өндөр албан тушаалтнуудын дунд түүний нэр хүнд ихэд өсжээ. Хэдий компани 20 жилийн турш өр төлсөн ч гэсэн эцсийн дүндээ компани хоxирол амссан гэхээсээ илүүтэй хожсон гэж үздэг юм. Усан онгоц хийхээр шийдэхэд Чон Чу-ёны нэр хүнд үүргээ гүйцэтгэсэн гэдэг. Солонгос урьд нь хэзээ ч ачааны усан онгоц үйлдвэрлэж байсангүй, тиймээс түүний бизнес санаанд итгэх хүн ховор байв. Мэргэжилтнүүдийн нэг нь эргэлзээгээ ил хэлэхэд Чон Чё-ён ингэж хариулжээ: "Туршиж ч үзээгүй юм бол болохгүй гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ?". Бизнес эрхлэгчийн өөдрөг бодол хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, мөн өмнөх бизнесийн нэр хүнд ч санхүүгийн асуудлыг шийдэхэд нь тусалжээ. Ингээд 1972 онд  Hyundai Heavy Industries компани төрсөн байна. Чон Чу-ёны хариулт ч Hyundai-гийн уриа болж хувирчээ.

1961 онд улс орны удирдлага солигдсон нь Чон Чу-ёны бизнест ч нөлөөлсөн байна. Улсын шинэ удирдагч Пак чон Хи Солонгосыг өрсөлдөхүйц зах зээлтэй, өндөр хөгжилтэй улс болгохыг мөрөөдөж байв. Ерөнхийлөгч хөгжлийн эхлэлийг чеболи дээр суурилуулахаар шийджээ – олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн компаниудын үйл ажиллагаанд төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх замыг сонгосон байна. Чон Чу-ёны нэр хүнд бас л энэ тал дээр давуу эрх эдлэв: Hyundai нь Солонгосын анхны чебол мөнөөс мөн тул бүс нутгийн зах зээлийг дор нь эзэлжээ. Нэг удаа Чон Чу-ён машин үйлдвэрлэх их хүсэлд автаж, гэхдээ солонгосын технологи, мэдлэгийг ашигласан машинтай болохыг мөрөөджээ. 1986 онд Hyundai Pony Excel машинаа танилцуулсан юм. Төд удалгүй Hyundai компанийн үйлдвэрлэсэн машинууд дотоодын төдийгүй гадаадын зах зээлд ч эрэлт хэрэгцээтэй болжээ. Hyundai компани өнөөдөр жилдээ 1,6 сая орчим машин үйлдвэрлэж байна. Тус байгууллагад 75 мянга гаруй хүн дэлхий өнцөг булан бүрт ажиллахын зэрэгцээ дэлхийн 193 улсад 6 мянган дилерийн төв, салонуудаар дамжуулан үйлчүүлэгчиддээ үйлчилгээг хүргэх ажээ.

Чон Чу-ёныг чанга удирдагч гэдэг, тэр ч бүү хэл түүнийг сүүлчийн эзэн хаан гэж тодорхойлдог. Тэрээр ажилтнуудын боловсрол, хөгжил дэвшилд зориулсан сургалтын системийг нэвтрүүлсэн удирдлагуудын анхных нь юм. Hyundai компанийн үндэслэгч ажилтнууддаа зориулсан бэлтгэл сургалт явуулах институтийг нээж ажиллуулжээ. Уг институтэд албан тушаал, боловсролын түвшин үл харгалзан бүгд суралцах ёстой. Залуу насандаа боловсорч сурах боломжгүй байсан ажилтнуудын хувьд энэ нь маш том боломж байлаа: Чон Чу-ён ч ажилтнууддаа захиж хэлэхдээ, сайн суралц, өөрийнхөө хүч чадлыг харуул, ингэж чадсан цагт ямар ч өндөр оргилд хүрч чадна гэдэг байжээ. Хэдий чанга хатуу удирдагч хэмээгддэг байсан ч ажилтнуудынхаа хөдөлмөр, оюун ухаанд бүрэн итгэдэг нэгэн байсан гэдэг. Солонгос хүний оюун ухаан, хөдөлмөрлөх чадалтай дүйхүйц ард түмэн байхгүй гэж тэрээр хэлдэг байжээ. Том компанийн том захирал гээд бусдаас хөндийрөөгүй юм. Хар ажилчин байж үзсэн тэрээр ажилтнуудтай цуг гар бөмбөг тоглодог, солонгос бөх барилддаг нэгэн байв. Үүнээс гадна шинэ ажилтнуудын сургалтанд байнга ирж сонирхдог байжээ.

Чон Чу-ён зөвхөн чадалтай бизнес эрхлэгч байгаад зогсохгүй мөн өглөгч, тусч нэгэн байжээ. 83 настай бизнес эрхлэгч оpгох гурав дахь оролдлогоо гүйцэлдүүлэхээр нэг үхэр xулгайлж байсан гэмээ ухаарч, үүнийгээ төлөхөөр 65 жилийн дараа төрөлх нутагтаа 1001 үхэр бэлэглэжээ. Үүнээс гадна Чон төрсөн тосгоноороо нэрлэсэн "Асан" гэдэг сайн үйлсийн сан үүсгэн байгуулсан байдаг. Уг сан нь эмнэлгийн туслалцаа дэмжлэг, нийгмийн халамж,  шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, тэтгэлэг олгох зэрэг үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Чухам Чон Чу-ёны хүчээр л Өмнөд Солонгост 1988 оны зуны олимп зохион байгуулагдсан гэдэг.

Чон Чу-ён 85 насандаа буюу 2001 онд өөд болжээ. Hyundai компанийн үндэслэгч хэдий 20 жилийн өмнө өөд болсон ч нийгэм одоо ч түүнийг хүндэтгэж явдаг. Солонгосын технологи, инновацийн зарим нэг томоохон арга хэмжээ зүгээр ч нэг түүний нэрээр нэрлэгдээгүй юм. Амжилтад хүрэх зам – хичээнгүй зан, боловсрол, ухаан эсвэл зүгээр аз байхад л болно гэж бодож байна уу?

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button