Видео мэдээ

Статистикийн салбарт дижитал шилжилт хийлээ

Дэлхийн Банкны санхүүжилттэй Ухаалаг засаг төсөл – Smart Government Project Mongolia-ийн хүрээнд Статистикийн мэдээлэл боловсруулах системийг GSBPM олон улсын стандартад нийцүүлэн бүрэн шинэчилжээ. Системийн шинэчлэл нь төлөвлөгөө гаргах, статистик тоон мэдээнүүдийг өрх, ААН-ээс цуглуулах, боловсруулах, www.1212.mn порталд нийтлэн түгээх бүх дамжлагыг автоматжуулан, хүний оролцоог багасгаснаараа онцлог болсон юм.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг газрын хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд 2015 оноос хойш Статистикийн мэдээлэл боловсруулах хүчин чадлыг сайжруулах зорилгын хүрээнд цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд систем хөгжүүлэлт, техник хангамж, аюулгүй байдал, хүний нөөцийн чиглэлээр цогц хөрөнгө оруулалтыг хийхийн зэрэгцээ ялангуяа хүний нөөцийг бодлогыг төв, орон нутгийн бүх шатны албан хаагчдыг хамруулж чадсан цахим шилжилтийн түүчээ төсөл болж чадлаа.

Энэхүү цогц хөрөнгө оруулалтыг хийснээр дижитал хөгжлийн хөдөлгүүр нээлттэй өгөгдлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ статистикийн мэдээний чанар сайжирч, илүү оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэж байна.

Дэлгэрэнгүйг төслийн видеон.оос үзнэ үү:

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button