Удирдагчдын түүх

Haier брэндийн амжилтын тухай

Анх 1920 онд БНХАУ-ын Циндао хотод хөргөгчний үйлдвэр байгуулснаар Haier компанийн түүх эхлэжээ. Тус улсад болсон 1949 оны төрийн эргэлтийн дараа үйлдвэрийг улсын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд 1980 он гэхэд Haier-ийн үйлдвэр 1,4 сая гаруй юанийн өртэй, жилд ердөө 80 ширхэг хөргөгч үйлдвэрлэдэг болж дампуурлын ирмэгт тулсан байна. Иймд үйлдвэрийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд 1984 онд тухайн үед амжилттай яваа залуухан менежер Жан Руйминийг үйлдвэрийн даргаар томилжээ. Жан удирдагч ажлаа авсан даруйдаа үйлдвэрлэлийн явц дахь чанарын удирдлагын тогтолцооог сайжруулах шаардлагатайг олж харсан гэдэг.

Тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, гадаад худалдааны нээлттэй бодлогын хүрээнд Германы Liebherr компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна.

2013 оны 2 дугаар улиралд Haier корпораци Японы Sanyo корпорацийн зүүн өмнөд ази дахь үйлдвэрүүдийг технологи, бүтээгдэхүүнүүдийн хамт худалдан авсан ба одоо Японы зах зээлд хүчтэй нэвтэрч эхлээд байна.

Монгол улсын зах зээл дээр Haier брэндийн хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, ЛЕД телевизор зэрэг гэр ахуйн цахилгаан бараа борлуулагдаж байна. Манай улс Европ болон ОХУ-тай ижил бүсэд харъяалагддаг тул Haier-ын үйлдвэрээс манайд нийлүүлж буй бүхий л бүтээгдэхүүнүүд нь Европын стандартыг хангасан байдаг.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button